Одон орон, геофизикийн хүрээлэнгийн дэргэдэх Газар хөдлөл судлах секторт газар хөдлөлтийн гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тухай “Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт мэдээлснээр долдугаар сарын 16-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 3.6 магнитуд хүчтэй газар хөдөлжээ. 17.00 цагт болсон байгалийн үзэгдлийн уршгаар зарим барилгын хана цуурсан байна. Мөн Завхан аймгийн Баян-Тэс сумын нутагт Үндэсний их баяр наадмын эхний өдөр 3.9 магнитуд газар хөдлөлт болжээ. Үүний өмнөхөн Булган аймгийн Баян-Агт сумын нутагт 4.4 магнитуд газар хөдлөлт болсон байна.
Э.САР