Бразилд олон тооны оцон шувуу үхжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Бразилд олон тооны оцон шувуу үхжээ

Өнөөдөр Бразилийн далайн эргийн орчмоос 745 ширхэг оцон шувуу эрэг дээр хаягдсан байдалтай олдсон байна. Эрдэмтэд оцон шувуудын эрэг дээр хаягдах болсон шалтгааныг судалж байгаа ажээ. Эрэг дээрх үхсэн оцон шувуудын ихэнхи нь залуу байсан бөгөөд тэдгээр шувуудад ямар нэгэн гадны шарх байгаагүй байна. Тиймээс эрдэмтэд тэднийг байгалийн шалгарлын улмаас үхсэн байх гэж үзсэн байна. Оцон шувууд амьдралынхаа эхний жилд дадлага туршлагагүй байдаг учраас тэдний ихэнхи нь энэ үедээ байгалийн шалгарлыг даалгүй үхдэг ажээ. Бразилийн “Ceclimar” амьтны хүрээлэнгийнхэн оцон шувуудын үхлийн талаарх судалгаа шинжилгээг илүү нарийн хийж байгаа гэнэ. Энэхүү амьтны хүрээлэнгийн нөхөн сэргээх төвд долдугаар сард ирсэн ихэнхи оцон шувууд гэмтэж, газрын тосонд зууралдаж, сульдаж ядарсан байдалтай ирсэн байна. Оцон шувууд ихэвчлэн жилийн энэ улиралд дулаан уур амьсгал болон хоол хүнс хайн Аргентинаас Бразилд нүүдэллэн ирдэг аж. Энэ үедээ тэд ингэж далайн эрэг дээр хаягдах тохиолдол байдаг ч 700 гэдэг бол дэндүү их тоо юм. Өмнө нь  2010 онд Атлантын далайн Бразилын  Сан-Паологийн эрэг дээр 550 оцон шувуу үхсэн байжээ. Эдгээр шувуудад задлан шинжилгээ хийж үзэхэд өлсгөлөнгөөс үхсэн нь тогтоогдсон байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж