![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/9b934ea39d9fec33/3777c56e230982b8original.jpg)
2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон УИХ анхны чуулганаа долдугаар сарын 6-нд хуралдуулж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөс хойш дахиж хуралдаагүй юм. Харин шинэ Засгийн газрыг байгуулахтай холбоотойгоор УИХ энэ долоо хоногт багтаан хуралдана хэмээн үзэж, чуулганы бэлтгэлийг өнөөдрөөс хангуулж эхэлжээ. Ямар ч байсан анхны чуулганыг сурвалжилсан хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг тэрхүү нэрээр нь энэ долоо хоногт зарлагдаж мэдэх чуулган руу нэвтрүүлнэ гэх дүрэм барьж ажиллахаар болоод байна. Энэ нь Ардчилсан намын МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хийж байгаа хэлэлцээрүүд нэлээд урагшилсны шинж бололтой.
Г.Дарь