Тэдний нэгийг УИХ-ын шинэхэн гишүүн Х.Болорчулуун бариулж буй. СМУ-гийн урд, хуучнаар махны захын бойны газар ажиллаж байсан энэ газарт хаяа залган баригдаж буй уг хорооллын байр тус бүр нь 200-250 сая төгрөгийн үнэтэй. Анх баригдаж эхлэхдээ нэг бүрийг нь 100-150 саяар үнэлж байсан бол барилгын материалын үнэ өсч, хаусын эрэлт хэрэгцээ ихэссэнээс үнээ нэмсэн гэдэг.
Сүхбаатар аймгийн төвд мөн л үүнтэй адилхан Канад хороолол нэртэй хаусууд баригдсан бөгөөд 100 сая орчим төгрөгийн үнэтэй гэнэ лээ. Харин Х.Болорчулуун гишүүний хаусууд зүүн бүсийн төв, томоохон хотод баригдаж буй гэдэг утгаараа өндөр үнэ тогтоосон юм байлгүй. Хан уул, Хатан Хэрлэнгээ өдөр бүр ойроос харж, барууны хэв маягаар амьдрах хүсэлтэй эрхмүүдийн дунд эрэлт ихтэй байгаа энэхүү хорооллын захиалга аль хэдийнэ дуусчээ. Хөрөнгө чинээ, унах унаа, орох орон байраараа өрсөлдсөн шинэ цагийн ШинэДорнодчууд улам олон болог ээ.
Эх сурвалж: DNews.mn