Эрчим хүчнийхэн их засвартай байна

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Эрчим хүчнийхэн их засвартай байна

Мөн өдрийн хуралдаанаар Түлш, эрчим хүчний салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Тус асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган биелэлтэд нь хяналт тавьж, бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

2012 оны 6 дугаар сарын 19-ны байдлаар төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын хэмжээнд 198394.4 тонн нүүрс, 1816.6 тонн мазутыг нөөцлөөд байгаа бөгөөд нүүрс нөөцлөлтийн ажил 96.8 хувийн биелэлттэй байна. “ТБЦДС” ХК болон цахилгаан түгээх сүлжээ компаниуд 2012-2013 оны өвөлжилтөнд бэлтгэх ажлаа төлөвлөсөн графикийн дагуу тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийн ашиглалтыг дээшлүүлэх ажлуудыг хийж, их засварын ажил 18 хувьтай, Улаанбаатар, Дархан хотын дулааны шугам сүлжээний компаниуд тавдугаар сарын 15-наас дулааны төв шугамын засварын ажлыг эхэлж дулааны төв болон салбар шугамуудад нягтын шахалт хийх, сольж шинэчлэх, үйлчилгээ тохируулга хийх зэрэг их засварын ажлууд 25 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулгадаа дурдлаа. Мөн сайдын мэдээлснээр нүүрсний салбарын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бэлэн нүүрсний нөөц 1075.0 мян.тн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 55 хувиар илүү байгаа ажээ. “Багануур” ХК-ийн найдвартай ажиллагаа, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулж техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зориулж техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд  болон дизель түлшний нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулан 3.2 тэрбум төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө. Мөн Завхан аймгийн Улиастай сумын дизелийн цахилгаан станцын дизелийн түлшний зардалд шаардлагатай байгаа 574. 5 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: www.open-government.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж