Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Cтресс гэж юу вэ?

Хүн гэгч
амьтан орчноосоо байнгын
сэтгэлийн дарамт авч дасахуй, эс дасахуйн нэгдлээр амьдардаг жамтай.
Юуны өмнө стресс, биеийн болон сэтгэлийн стрессор хэмээх ухагдахууны
талаар товч өгүүлье.
Стресс.
Энэхүү нэр томъёо бол “хүчдэл” гэсэн утгатай англи үг ажээ. Зарим
тохиолдолд “сэнсрэлт” “хүчдэл” гэж орчуулан хэрэглэх нь бий. Стресс
хэмээх үзэгдлийг анх Английн эрдэмтэн Селье 1936 онд анагаах ухаанд
сорил, туршилтууд хийж байхдаа “аливаа цочролууд нь хүний бие махбодид
нөлөөлж түүнд үзүүлэх хариу үйлдэл нь харилцан адилгүй байгааг”
ажиглажээ. Стресс нь хүний биенд эерэг ба сөрөг нөлөө үзүүлж, тархины
бор гадаргад хадгалагдан үлддэг. Үүнд хүн бүр харилцан адилгүй хариу
үйлдэл үзүүлдэг байна.
Биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөллийн улмаас
жишээ нь: даарах, өлсөх, сэтгэлийн дарамтанд орох, цус алдах, гэмтэл
авах, айх гэх мэт хор хөнөөлтэй цочирлуудын улмаас хүн ба амьтны бие
махбодид үүсэж байгаа физиологийн хамгаалах үйлдлийг биеийн стресс
гэдэг.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж