“Рио Тинто” төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэв

Олборлолтоороо дэлхийд хоёрт бичигддэг Их Британийн Рио Тинто групп энэ оны эхний хагас жилийн байдлаар төмрийн хүдэр болон коксжих нүүрсний  олборололтоо нэмэгдүүлжээ. Англи, Австралийн хөрөнгө оруулалттай тус компани өнгөрсөн зургаан сарын байдлаар 94.3 сая тонн төмрийн хүдэр олборлосон нь 2011 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар нэмэгджээ. Харин 3.7 тонн коксжих нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад есөн хувиар өссөн аж. Төмрийн хүдэр болоод коксжих нүүрсний олбололтыг ийнхүү нэмэгдүүлэх болсон нь ган болон автомашин үйлдвэрлэлийн гол түүхий эдийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Харин дэлхийн зах зээл дээр эрэлт ихтэй байдаг зэс болоод хөнгөн цагааны олборлолт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. 2012 онд дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа ч “Рио Тинто” төмрийн хүдрийн олборлолтыг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн “Рио Тинто”-гийн ерөнхий захирал Том Албанез “АНУ болоод Евро бүсийн орнуудын эдийн засгийн хямралыг үл харгалзан бид төмрийн хүдрийн гол хэрэглэгч улс болох Хятадын зах зээл дахь эдийн засгийн өсөлтөндөө ихээхэн анхаарал хандуулна” хэмээн мэдэгджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж