ХААН банк “Шилдэг Банк”-аар 6 дахиа шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

ХААН банк “Шилдэг Банк”-аар 6 дахиа шалгарлаа

Олон улсад нэр хүндтэй “Euromoney” сэтгүүл  ХААН Банкыг  Монгол Улсын “Шилдэг Банк”-аар 6 дахь удаагаа шалгарууллаа
Банк санхүүгийн салбарын дэлхийд тэргүүлэгч сэтгүүл болох  “Euromoney” сэтгүүл 2012 оны  Монгол Улсын “Шилдэг Банк”-ыг өргөмжилсєн байна. Монгол Улсын “Шилдэг банк” хэмээх энэхїї олон улсад нэр хїндтэй шагналыг їндэсний тэргүүлэгч ХААН Банк 6 дахь удаа хїртээд байгаа тухай мэдээллийг уншигч танд хүргэе. 
  
“Euromoney” сэтгүүл  нь дэлхийн бүх улсын банкуудын санхүүгийн їзїїлэлт,  тухайн онд гаргасан  амжилт, улс орныхоо эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, зах зээлд нэвтрїїлсэн шинэ бїтээгдэхїїн їйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдийн дїн шинжилгээнд үндэслэн “Дэлхийн шилдэг”, “Бус нутгийн шилдэг”, “Улс орны шилдэг” банкуудыг жил бїр тодруулдаг юм.  
Эдгээр шалгуур їзїїлэлтїїдийг хангаж Монгол улсын “Шилдэг банк”-аар шалгарсан ХААН Банк Монгол орон даяар салбар нэгжтэй цорын ганц банкны хувьд 100 хувь онлайн сїлжээнд холбогдсон 500 салбар, нэгжээрээ дамжуулан 1.8 сая харилцагчдадаа санхїїгийн цогц їйлчилгээг хїргэн ажилладаг. Ийнхїї олон улсад їнэлэгдэн нэр хїнд бїхий шагнал хїрсэн тухайгаа ХААН Банкны гїйцэтгэх захирал ноён Норихико Като хэлэхдээ: Баяр наадмын босгон дээр “Олон улсад нэр хїндтэй Евромони сэтгїїлээс 2012 оны Монгол улсын Шилдэг банкаар ХААН Банкыг  6 дахь удаагаа шалгаруулсныг дуулгахад баяртай байна. Манай банкны санхїїгийн чадавх, зах зээлд нэвтрїїлсэн шинэлэг бїтээгдэхїїн, улс орон даяар хїргэж буй їйлчилгээ, цаашлаад Монгол улсын эдийн засгийн хєгжилд оруулж буй хувь нэмрийг їнэлэн энэхїї нэр хїндтэй шагналыг єгсєн бєгєєд энэхїї шагнал нь эрхэм харилцагч та бїхний дэмжлэг, бидэнд хїлээлгэсэн итгэл мєн банкны нийт ажилтнуудын маань нєр их хєдєлмєрийн їр дїн болохыг онцолж хэлмээр байна. 
Монгол улсын эдийн засаг асар хурдацтай хувьсан єєрчлєгдєж буй энэ їед ХААН Банк харилцагч та бїхний бїхий л хэрэгцээг хангасан бїтэгдэхїїн, їйлчилгээг хїргэхээр эрмэлзэн ажиллах болно” хэмээсэн юм.  
ХААН Банк нь 2012 он гарсаар Монгол Улсын Топ 5 банкны тэргїїн банкаар шалгарсан тєдийгїй нийгмийн хариуцлагыг хэрэгжїїлэгч байгууллага, манлай татвар тєлєгч зэрэг шагналуудыг хїртэж салбартаа тэргїїлэгч гэдгээ батлан харуулсаар байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж