Америкийн алдарт жүжигчин, продюсер Уилл Смитийн охин Уиллоу Смит хүний наймаатай тэмцэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагад элссэн байна.
Өнөөдөр тэрбээр Вашингтонд Конгрессийн “Capitol Hill” танхимд олон улсын харилцааны хорооны сенатын үгийг сонсож буй зургаа өөрийн “Twitter”-тээ тавьж, “Би хүний наймааны эсрэг тэмцэгч болно” гэж бичсэн байжээ.
Энэ үеэр түүний ээж Жада Пинкет Смит нь хүний наймаа болон боолчиллын эсрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр иргэдэд энэ талаар мэдээлэл өгч, хохирогчдод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Түүний энэ ажилд мөн нөхөр Уилл Смит нь хамтран ажиллах юм байна.
Б.Анхтуяа