Ш.Сайхансамбуугийн компанийн зөвшөөрлийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуугийн компанийн зөвшөөрлийг цуцалжээ

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн брокер дилерийн компанийн тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос цуцалжээ. Ш.Сайхансамбуу өнгөрсөн онд “Нарантуул Шейл Ойл” компанийг байгуулж, СЗХ-ноос брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авчээ. Харин СЗХ-ны өнгөрсөн зургадугаар сарын 20-ны хуралдаанаараа тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна.

Сүүлийн үед брокер дилерийн компанийн тоо эрс олширсон. 2011 оны эхээр 50 орчим брокер дилерийн компаний үйл ажиллагаа явуулж байв. Энэ тоо өнгөрсөн жил хагасын хугацаанд бараг хоёр дахин өссөн. Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого барьж, УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн шийдвэр гарснаас хойш брокер дилерийн компанийн тоо огцом өссөн гэдэг. Санхүүгийн зохицуулах хороонооноос нийт 100 орчим брокер дилерийн компани тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнээс хөрөнгийн биржийн гишүүн буюу биржид суудалтай нь 78 байна.

Ш.Сайхансамбуу “Нарантуул Шейл Ойл” компаниа 100 хувь эзэмшдэг байна. СЗХ-ноос өнгөрсөн өвөл тус компанийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлээд байсан бол энэ удаа бүр мөсөн цуцалжээ.

С.Болд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж