Дорнод аймгийн Тээвэр авто замын газраас үдээс хойш хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг явуулахаар боллоо. Ирэх сарын нэгнээс эхлэн аймгийн “Шүр” захаас Улаанбаатар руу автобус хөдлөх бол Улаанбаатараас Дорнодын чиглэлийн автобус “Нарантуул” захаас 16-17 цагийн үед зорчигчдоо авч эхлэх юм байна. Ингэснээр долоо хоногийн зургаан өдөрт хоёр удаа Улаанбаатарын чиглэлд нийтийн тээвэр явдаг болох аж.
О.Төвшин / Дорнод /