Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Рианнагийн зун цаг

Италийн Сардин арал дээр  амралтынхаа өдрүүдийг өнгөрүүлж байгаа дуучин Рианна энэ зуны хувцасныхаа стилээр  хан боргоцойн зурагтай, өнгөлөг, чөлөөт хэв маягийн майк, нарны малгайг сонгосон бололтой. Рианнагийн энэхүү хувцаслалтыг хамгийн ихээр чимж байгаа зүйл нь түүний үс болоод малгай гэхэд хилсдэхгүй аж. Учир нь тэрбээр саравчтай малгай өмсөж үсээ дээгүүр нь гаргасан нь донж маягийг нь төвөггүйхэн олсон гэлтэй  харагдсан хэмээн “Дэйли Ньюс” мэдээлжээ.  Харин түүний резинэн гутал болоод  хүзүүний зүүлт нь яах аргагүй хотын стилийг санагдуулахаар байсан бөгөөд фэнүүдэд нь ихэд таалагдсан гэнэ. Тэрбээр Италийн Сардин арал дээр найз охидтойгоо амарч байгаа аж. Рианна далайн эргийн хөл ихтэй  дэлгүүрээр хэсч, үзэгч фэнүүдтэйгээ энгийн яриа өрнүүлэн, гарын үсгээ өгч байгаа зураг хэвлэлүүдэд нийтлэгджээ. 



Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж