УИХ-д эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

УИХ-д эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулна

УИХ энэ удаа есөн эмэгтэй гишүүнтэй болсон. Урьд нь 1996-2000 онд найм, 2000-2004 онд есөн эмэгтэй гишүүн УИХ-д ажиллаж байв.

Энэ удаагийн УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд хамтарч бүлэг байгуулахаар болжээ. Тэд эх, нялхас, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд хамтран ажиллахаар болсон байна. Есөн эмэгтэйн тав нь АН-ын гишүүн бол, МАН, ИЗНН тус бүр нэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хоёр эмэгтэй гишүүнтэй юм. Тэд бүлэг байгуулж явцын дунд даргаа сонгох юм байна.

Өнөөдөр л гэхэд Төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Оюун, С.Одонтуяа, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, М.Батчимэг нар эмэгтэйчүүдийн ТББ-уудын төлөөлөлтэй  уулзалт хийлээ. Уулзалтад Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Иргэдэд туслах хүний эрхийн төв зэрэг байгуулагын 22 төлөөлөгч оролцжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж