
“Ozomatli” хамтлаг нь 1995 онд байгуулагдсан ба зургаагаас арван гурван гишүүний бүрэлдхүүнтэй байжээ. Хамтлагийн гишүүдээс товч танилцуулбал, дуучин Will-Dog, цохивор хөгжимчин, реппер Justin, цохивор хөгжимчин Jiro, дуучин, хөгжимчин Raul, саксфонич Uli, бишгүүр хөгжимчин, төгөлдөр хуурч Astru, бөмбөрчин Mario зэрэг гишүүдтэй аж. Тэд 1998 онд “Ozomatli”, 2001 онд “Embrace the Chaos”, 2004 онд “Street Sings”, 2005 онд “Live at the Fillmore”, 2007 онд “Don’t Mess with the Dragon”, 2010 онд “Fire Away” цомгуудаа тус, тус гаргасан юм байна. Мөн 2002 онд тэд Грэммийн наадмаас “Шилдэг латин рок, альтернатив цомог” төрлөөр шагнал хүртэж байжээ.
“Ozomatli” хамтлагийн манайд хийх айлчлан тоглолт зургаадугаар сарын 4-нд Сүхбаатарын талбай дээр үнэ төлбөргүй болно.
Г.Даша