Оскарын шагналт жүжигчин, продюсер, найруулагч Николас Кэйж сүүлийн хэдэн сард мөнгөний асуудлаас болж шүүмжлэлд өртөж байгаа бөгөөд 13 сая ам.долларын өртэй ажээ.
Гэсэн хэдий ч тэрбээр үүнд санаа зовсон шинжгүй, эхнэр, хүүгийн хамт Италид тансаг байдлаар амралтаа өнгөрөөж байна. Өчигдөр тэрбээр Италийн “Сайнт Екатерина” зочид буудлын усан сангийн дэргэд гэр бүлийн хамтаар амарчээ. Мөн түүний эхнэр Эллис Ким тун сэтгэл хангалуун харагдсан гэнэ.
Өдгөө 48 настай алдартай жүжигчин зургаан настай хүү Кал-Элийнхээ гараас хөтлөн, эхнэрийнхээ хамтаар усан сангаас гарч яваад папараццид өртсөн байна.
Адартай жүжигчин ойролцоогоор 13 сая ам.долларын татвар төлөх өртэй ба 6 сая гаруйг нь барагдуулаад байгаа гэнэ.
Б.АНХТУЯА