Жексоны хүүхэд насыг “хайж” байна

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Жексоны хүүхэд насыг “хайж” байна

Жексоны хүүхэд насыг “хайж” байна

Майкл Жексоны дүрд тоглох дуулж бүжиглэх авьяастай хүүхдийг хайж эхэлжээ. Амеркийн Motown Records хөгжмийн  компанийг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, кино найруулагч Берри Горди шинээр гарах нэгэн мюзиклд Попын хаан Майкл Жексон болоод Америкийн нэрт дуучин Стив Уандерийн бага насны дүрд тоглох хүүхдүүдийг хайж байгаа аж. Горди дээрх мэдээллийн талаар өчигдөр буюу мягмар гаригт өөрийн албан ёсны вэб хуудас дээрээ тавьсан байна.

Тэрбээр Майкл Жексоны бага насны дүрд тоглох хүүхдийг 8-11 насны хүүхдүүдээс сонгох юм байна. Motown Records хөгжмийн  компанийн дээрх бүтээл ирэх хавар Нью-Йоркийн “Бродвей” театрт нээлтээ хийх аж.

Э. Анхтуяа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж