Африкийн холбоо эмэгтэй тэргүүлэгчтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Африкийн холбоо эмэгтэй тэргүүлэгчтэй болжээ

Африкийн холбооны 54 улсыг удирдах тэргүүнийг сонгох сонгуульд анх удаа эмэгтэй хүн ялалт байгуулж, Өмнөд Африкийн улс төрч Нкосазана Дламини-Зума тэргүүнээр сонгогдсон байна. 63 настай тэрбээр Орон байрны асуудал хариуцсан сайд бөгөөд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Яакоб Зумагийн экс- эхнэр юм. Энэхүү сонгууль өнгөрсөн ням гаригт Этиопын Аддис-Абеба хотод болсон байна. Мөн энэхүү сонгуулийн өөр нэгэн гол өрсөлдөгч нь Африкийн холбооны комиссын дарга Жан Пинг байжээ. Гэсэн ч тэрбээр хангалттай санал авч чадаагүй байна. Учир нь түүнийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд Кот-Дивуар болон Ливи улсуудад үүссэн нөхцөл байдалд хангалттай сайн арга хэмжээ авч чадаагүй, чадваргүй хэмээн буруутгажээ. Харин “Дламини-Зумаг илүү тооцоотой, чадвартай, үр бүтээлтэй ажилладаг хүн.” гэж магтсан байна. Энэхүү сонгууль нь Африкийг франц хэлтэн Африкчууд болон Баруун Африкчуудын дунд хагарал үүсгэжээ. Энэхүү байдлыг арилгахаар Африкийн холбооны шинэ тэргүүн Баруун Африкийн Гвинея-Бисау болон франц хэлээр ярьдаг Мали улсуудтай  хэлэлцээр хийжээ. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж