Тамгын газар эмэгтэй даргатай болох уу?

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Тамгын газар эмэгтэй даргатай болох уу?

УИХ-ын Тамгын газар эмэгтэй даргатай болж магадгүй бололтой. АН-ын улстөрч эмэгтэйчүүдээс энэ суудалд  сууж болох хэд хэдэн хүний нэр дуулдаж эхлээд байна.

Ардчилын анхдагчдын нэг, гадаад хэл сайтай, АНУ-д боловсрол мэдлэгээ дээшлүүлсэн, УИХ-ын сонгуульд ч өмнө нь Төв аймагт өрсөлдөж явсан Ш.Батцэцэг, сая УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдсөн И.Нарантуяа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Ч.Куланда, Ойн газрын дарга М.Тунгалаг, МоАХ-ны Д.Үүрийнтуяа нарын нэгийг Тамгын газрын даргаар сонгож магадгүй байгаа сурагтай.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж