Хятадын газрын тосны импорт буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Хятадын газрын тосны импорт буурчээ

Хятадын газрын тосны импорт өнгөрсөн зургадугаар сард өмнөх тавдугаар сарынхтай харьцуулахад 740 мянган баррель/өдөр-р буурчээ. Өмнөх тавдугаар сард Хятадын газрын тосны импорт 6.03 сая баррель/өдөр байжээ. Гэхдээ Хятадын зургадугаар сарын үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээсээ 10.3 хувиар өндөр дүн ажээ. Өнгөрсөн зургадугаар сард тус улс өдөрт дунджаар 5.29 сая баррель нефть импортолж байснаас гадна 8.79 сая баррель нефтийг өдөрт боловсруулсан статистик гарчээ. Энэ нь тус улс дахь нефть боловсруулах үйлдвэрүүдийн нийт хүчин чадлын 81 хувийг ашиглах хэмжээ юм.

Өмнөх тавдугаар сард уг үзүүлэлт 83 хувьтай байжээ. Уг дүн нь Хятадад түлш шатахууны эрэлт хэрэгцээ аажмаар багасч буйг харуулж байгаа юм. Энэ сард ч Хятадад түлшний эрэлт болон үйлдвэрлэлийн хэмжээ буурах төлөвтэй байгаа тул Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн дундуур шатахууны үнийг 5 хувиар буулгажээ. Хятадын эдийн засгийн үзүүлэлт энэ оны хоёрдугаар улиралд 7.6 хувьтай гарсан нь 2009 оны нэгдүгээр улирлаас хойшхи хамгийн доогуур үзүүлэлт болж байна. Харин оны эхний хагасын байдлаар Хятадын эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай гарчээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж