Египетэд галт тэрэг замаасаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Египетэд галт тэрэг замаасаа гарчээ

Египетийн нийслэл Каир хотод галт тэрэг замаасаа гарсны улмаас 15 зорчигч гэмтэж бэртсэн байна.  Ослын шалтгаан болон гэмтсэн хүмүүсийн тооны талаар янз бүрийн мэдээллүүд гарч байгаа аж. Нэгэн зорчигч “Ослын улмаас хүн нас барсан” хэмээсэн бол эрүүл мэндийн сайд нь “Нэг ч хүн нас бараагүй” гэсэн мэдэгдэл хийгээд байна.  Уг галт тэрэг  Сохаг хотоос Каир хүрэхээр явж байжээ. Өмнө нь 2009 онд Египетэд  хоёр галт тэрэг мөргөлдөж,  томоохон осол гарч байсан удаатай. Энэ ослын улмаас 18 хүн нас барж, олон тооны хүн гэмтсэн бол 2002 онд Каирт галт тэргэнд гал гарч, 373 хүн нас барж байсан харамсалтай хэрэг мөн гарч байжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж