Олимпод зориулсан цогцолбор босгожээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Олимпод зориулсан цогцолбор босгожээ

Уулын баяжуулах ”Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Залуучуудын холбооны  залуус “Олимпийн таван цагариг” цогцолбор байгуулжээ. Энэхүү цогцолбороо үйлдвэрийнхээ дүүрэгт босгосон байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг  үйлдвэрийнхээ нэрээр овоглосон тамирчдаа урамшуулж,  амжилт хүсчээ. Тэрбээр “Хангарьд” спорт клубийн тамирчин,  2011 оны Ази тивийн аварга, дэлхийн цомын хүрэл медальт боксчин У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, жүдо бөхийн төрлөөр олимпод оролцох С.Ням-Очир, боксчин П.Сэрдамба, Б.Түвшинбат, паралимпийн байт харвааны төрөлд оролцох  Б.Оюун-Эрдэнэт, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний  мөнгөн медальт Д.Оюунсүрэн, боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Т.Болортуул, С.Уянга нарт амжилт хүсч, тус бүрийг нь 5-21 сая төгрөгөөр урамшуулсан байна.

                                                                                                                                           Э.Сар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж