
салж, цоо шинээр амьдралаа эхэлж буй Оскарын эзэн, Холливуудын алдарт
жүжигчин Sandra Bullock гурван сар хагастай Louis Bardo хэмээх бяцхан
хүүг өргөж авснаа зарлаж, хүүтэйгээ авахуулсан зураг нь “People”
сэтгүүлийн нүүр хуудсанд гарч байсан. Тэрбээр уг сэтгүүлд “Хүү маань
үнэхээр гайхалтай. Би түүнээс мэдэрдэг тэр гайхалтай мэдрэмжээ үгээр
зүйрлүүлж хэлж чадахгүй нь. Би сайн ээж байж, хүүгээ сайн хүн болгон
өсгөхийг маш их хүсч байна. Ямартай ч тэр ингээд насан туршдаа миний
амьдралын нэг хэсэг боллоо. Би хүүгээ төрсөн хотод нь амьдруулахыг хүсч
байгаа” хэмээн ярьж байсан билээ. Харин тэрбээр энэхүү хүслээ биелүүлж
хүүгийнхээ төрсөн хот болох Нью-Орлеан хотын “Victorian” харшид нүүж
очсон байна.

мэдээлж буйгаар Sandra уг харшийг 2.25 сая доллараар худалдаж авсан
гэнэ.
Энэхүү гайхамшигтай харш 1860 онд баригдсан ба 6.615 квадрат
метр эдлэнтэй, таван унтлагын өрөө, 4 угаалгын өрөө, эртний чамин
хийцтэй гоёмсог гэрлийн бүрхүүл, арын цэцэрлэгтээ тансаг усан сантай
гэнэ.
Алдарт жүжигчин бүсгүй маань шинэ харшаа тохижуулах гээд тун
завгүй байгаа гэнэ.
Н.Наран