Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Метрон дахь болзоо

Алдартнуудыг нийтийн тээврээр явж буйг харах нь ховорхон боломж.  Харин Холливудын жүжигчин Энн Хэйтуэй саяхан найз залуутайгаа метрогоор зугаалж, олны нүдэн дээр үнсэлцжээ. Муур эмэгтэйн дүрээр нь олны сайн мэдэх 29 настай жүжигчин бүсгүй Нью Йоркийн нэгэн метронд найз залуутайгаа тэврэлдэн, үнсэлцэж олны нүдийг хужирласан гэнэ. Дурласан шувуухайнууд нэг нэгнээсээ харцаа ч салгаж чадахгүй байжээ. Харин орой нь хос хоёр аав ээжүүд, найзуудтайгаа хамт оройн хоол идсэн гэнэ. Оройн хоолны үеэр бүгд дарс шимцгээсэн боловч Энн дарсанд уруулаа ч хүргээгүй аж. Харин сониуч хүмүүс тэдний ийм уулзалтыг санамсаргүй тохиолдол биш гэж ярьж байгаа гэнэ. Учир нь шинэ хүн төрөх гэж байгаа үед эсвэл залуу хос сүй тавихад ингэж халуун ам бүлээрээ уулздаг. Энн Хэйтуэй найз залуутайгаа өнгөрсөн жил сүй тавьсан юм. Гэвч Энн хөл хүнд болсон тухай ам нээгээгүй байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж