Сури аавтайгаа уулзжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Сури аавтайгаа уулзжээ

Эхнэрээсээ салсан жүжигчин Том Круз саяхан охинтойгоо уулзжээ. Ирландад шинэ кинонд зураг авахуулж байсан Том өчигдөр Нью Йоркт очиж, охинтойгоо өдөржин зугаалсан гэнэ. Кэти Холмс нөхрөөсөө салах өргөдөл гаргаж, өрх тусгаарласнаас хойш аав охин хоёр анх удаа уулзаж байгаа нь энэ аж. Алдартнуудын хамгийн алдартай хүүхэд Сури аавтайгаа уулзахдаа түүнийг явуулахгүй гэсэн шиг хүзүүгээр нь чанга тэвэрч, энгэрт нь наалдаж байжээ. Харин Том Круз охиноо байнга тэврээстэй явсан гэнэ. Том Круз салах өргөдлийг хүлээн авсан ч Сури хэнтэй хамт үлдэх нь шийдэгдээгүй байгаа бололтой. Кэти эх хүний хувьд охиноо асран хамгаалах эрхтэй гэж үзэж байгаа бол Том охинтойгоо хамт байхыг юу юунаас илүү хүсч байгаа аж. Том Крузын өмгөөлөгч саяхан “Том охиндоо маш их хайртай. Тэр бол гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг хүн. Хүүхдүүд нь түүний хувьд амьдралын утга учир. Тиймээс тэр охинтойгоо байхыг хүсч байгаа” хэмээн ярьжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж