Үндсэн хуулийн гудамж буюу Тээврийн товчооноос Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замын зүүн талын урсгалыг өнөөдөр оройн 22.00 цагаас эхлэн хэсэгчлэн хаах тухай Нийслэлийн авто замын газраас мэдээлж байна. Энэ чиглэлд авто замын өргөтгөл шинэчлэл, цэвэр ус, цахилгаан, холбооны гээд инженерийн шугам сүлжээний ажлыг хийх тул өнөөдрөөс эхлээд 14 хоногийн хугацаатай хаах ажээ.
У.БОЛОР