“Тэнгэрийн нохой” Хятад хэл дээр хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн нохой” Хятад хэл дээр хэвлэгджээ

Нэрт хөрвүүлэгч Го.Акимийн “Тэнгэрийн нохой” ном, “Чонон сүлд” номыг анхлан  хэвлүүлсэн Хятадын Чанг Жианг хотын соёл урлагийн хэвлэлийн компанид хэвлэгдэн өнөөдрөөс эхлэн бүх хятад даяар худалдаанд гарчээ. Алдарт зохиолч Зянг Рун хоёр жилийн өмнө Монголд анх удаа ирэхдээ Го.Аким гуайн “Тэнгэрийн нохой” номыг анх удаа англи хэлээр уншиж, зохиолч анд нөхөд бололцон, “Чонын багш” хэмээн хүндэлж, энэхүү номыг хятад хэлээр хэвлүүлэхээ амлажээ.  Өнгөрсөн долдугаар сарын 1-нд хэвлэлтнээс гарсан уг номын өмнөх үгийг зохиолч Зянг Рунг бичиж, номын хавтсан дээр “Чонон сүлд”-ийг шүтэн бүх хүн уншигтун, “Чонон сүлд”-ийг үзэн ядагчид бүр ч илүү уншигтун хэмээн бичсэн нь уншигчдын анхаарлыг ихэд татаж байгаа гэнэ. Энэхүү номыг нэрт монголч эрдэмтэн, Бээжингийн их сургуулийн доктор профессор Яао Као Чинг эх хэлнээс нь орчуулж, орчуулгын хөдөлмөрт хоёр жилийн хөдөлмөр зарцуулжээ. Өмнөх үгэнд нь энэ бол монгол үндэстний маш том соёлын ертөнц агуулагдаж байгаагаараа онцлогтой хэмээн бахархан дурьдаж, энэхүү номын төгсгөлд их зохиолч  Д.Намдаг гуайн  “Хөгшин чоно ульсан нь” зохиолыг ч мөн хятад хэлээр орчуулан хавсаргаж, Го.Аким гуайн өөрийн авсан болон олон арван хүмүүсийн гэрэл зургийн архиваас олсон содон сонирхолтой зургуудаар баяжуулсан нь үнэн цэнэтэй болжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж