Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яаж бие дааж амьдрах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яаж бие дааж амьдрах вэ?

Ийм сэдэвтэй
сургалт семинар өнөөдөр Эрүүл мэндийн яамны
сургалт мэдээллийн төвд эхэллээ. ЭМЯ, Европийн холбоо, Италийн АИФО
төрийн бус
байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг
нийгэм
хамт олонд тулгуурлан сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд
“Эдийн
засгийн хувьд бие дааж амьдрах нь” сэдэвт сургалт семинарт Хэнтий,
Сүхбаатар,
Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ
амйгуудын
“Тэгш дүүрэн” хорооны дарга, зохицуулагч, Зээлийн эргэлтийн сан
хариуцсан
гишүүд болон зээлдэгч нийтдээ 50 орчим хүн оролцож байна.

Сургалтын семинарын үеэр Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн
засах хандлагын тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр
эрхлэлтийн
тухай, Зээлийн эргэлтийн сангийн тухай, Малын эргэлтийн сангийн тухай
зэрэг
олон асуудлаар мэдээлэл сонсч, харилцан туршлагаа хуваалцах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд
тулгуурлан сэргээн засалт нь эмнэлэгийн сэргээн засалт, боловсролын
сэргээн
засалт, хөдөлмөрийн сэргээн засалт гэсэн үндсэн гурван асуудлыг цогцоор
нь авч
үздэг. Хөдөлмөрийн сэргээн засалтын нэг гол үндэс нь үйл ажиллагаа
явуулах
хөрөнгийн эх үүсвэр байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст банк санхүүгийн
байгууллага тэр бүр зээл олгодоггүй учраас тэдний үйл ажиллагааг
дэмжихийн тулд
АИФО байгууллагаас зээлийн эх үүсвэр болгож бүх аймаг, нийслэлийн
дүүргүүдэд
1500-2500 ам.долларын эх үүсвэртэй зээлийн эргэлтийн санг байгуулж,
жижиг төсөл
хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ашиг
орлоготой
амьдрах нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж