Удирдагчдын хөшөөг устгаж байсан “террористуудыг” барив

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Удирдагчдын хөшөөг устгаж байсан “террористуудыг” барив

Agence France-Presse Комммунист удирдагч нарынхаа хөшөөг устгах гэж байсан “урвагчдыг” улс орондоо илгээлээ гэж Өмнөд Солонгос, АНУ хоёрыг БНАСАУ  буруутгалаа. Орон нутгийн хэвлэлд нь ийм мэдэгдэл гарсныг  Agence France-Presse дамжуулжээ.

Тэдний хэвлэлд “террорист” гэж нэрлэгдсэн “туршуулуудыг”  хэд хоногийн өмнө баривчилсан гэнэ. Гэхдээ тэд даалгавраа биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. 

Хойд Солонгосын мэдээний KCNA агентлагийн сайтад мэдээлснээр баривчлагдсан хүмүүс нь Хойд Солонгосоос өмнөд рүү дүрвэгсэд байсан ба АНУ ба Өмнөд Солонгосын тагнуулын алба хорлон сүйтгэх ажил хийлгэхээр тэдэнд мөнгө төлжээ. Үүнийг ч хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгчээ.

Хөшөө дурсгалыг нь устгах оролдлого нь талийгаач лидерүүдийн сүр сүлдэнд халдсан “бүдүүлэг оролдлого”, төрийн терроризмын үйлдэл бөгөөд олон улсын эрх зүйг зөрчиж байна гэж сайтад өгүүлжээ. “Газар хагарч, тэнгэр нурсан  байлаа ч ямар ч дайсны хүч БНАСАУ-ын эв нэгдлийг эвдэж чадахгүй” гэж KCNA агентлагийн дамжуулсан мэдэгдэлд өгүүлсэн байна. 

Хойд Солонгосчууд удирдагч нартаа босгосон хөшөө дурсгалын талаар багцаа тоо ч алга. Энэ жилийн дөрөвдүгээр сард Пхеньян хотноо коммунист орныг үндэслэгч Ким Ир Сен, түүний хүү ба залгамжлагч 2011 онд нас барсан Ким Чен Ир нарын асар том хөшөөг барьжээ. Мөн энэ жилийн хоёрдугаар сард Ким Чен Ирийн төрсөн өдрийн ойгоор нь хаднаа 120 метрийн урт сийлбэр хийсэн байв.

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж