МАХН-ын дарга Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэнэ. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар, харин өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржан, О.Сайнгэрэл нар ажиллах юм байна.
Шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа товлогдсон ч тухай бүртээ хойшлогдсон билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сарын 21-нд болохоор товлогдсон ч шүүгдэгч Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольсон, тодруулбал өмгөөлөгч Б.Оюунбилэгээс татгалзаж, О.Сайнгэрэлээр өмгөөлүүлэх болсон тул хурлыг хойшлуулсан юм. Ямартай ч МАХН-ын дарга энэ удаагийн шүүх хурлыг “өмгөөлөгч” тактикаар дахин хойшлуулахгүй хэмээн Сүхбаатар дүүргийн “ам мөчиг” өгөөд байгаа юм.
Н.Энхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2, 243.2 дугаар зүйл ангиар буруутган, шүүнэ.
Д.ЖАРГАЛ