Аюулгүй байдлын зовнилууд
Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан холбооны тоног төхөөрөмжид Энэтхэгийн цахилгаан холбооны компаниудын сүлжээнд нууцаар нэвтрүүлдэг тагнуулын програм байх магадлалтай
Эрчим хүчний салбарт нийлүүлж буй Хятадын тоног төхөөрөмжид мөн адил хяналт тогтоолоо
Тэдгээр тоног төхөөрөмжийн чанар, түүний дотор үнсний ялгаралтөндөртэй нүүрсээр ажиллах чадварт ихээхэн эргэлзэж байна
Энэтхэгийн Засгийн газар өөрийн үүрэн холбооны операторуудад ZTE болон Хуавэй болон Хятадын бусад үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг импортлохгүй байхыг албан ёсоор санууллаа. Хэдийгээр Энэтхэгийн Цахилгаан холбооны албанаас үүрэн холбооны операторуудад энэ сануулгыг албан бусаар өгсөөр байсан боловч энэ удаагийнх анхны албан ёсны хориглосон мэдэгдэл болж байгаа юм. Тус мэдэгдлийг энэ Мягмар гаригт (2010 оны 4 дүгээр сарын 27) Хятадын нийлүүлэгчдээс тоног төхөөрөмж худалдан авахаар зэхэж байсан зарим операторууд руу илгээжээ. Энэ нь Энэтхэгийн Дотоод явдлын яамнаас зарим орнуудад үйлдвэрлэсэн цахилгаан холбооны тоног төхөөрөмжүүд гадаадын тагнуулын байгууллагуудад тус улсын цахилгаан холбооны сүлжээнд нэвтрэн ашиглах боломжийг өгдөг тагнуулын болон хорлон сүйтгэх програмтай байж болзошгүй талаар илэрхийлсний дараахан болж байгаа юм. Үүний өмнөхөн Энэтхэгийн Засгийн газраас Хятадын IMEI буюу олон улсын хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн хувийн дугаар байхгүй гар утасны нийлүүлэлтийг хоригложээ.
Энэтхэгийн Цахилгаан холбооны албаны энэхүү шийдвэр нь Энэтхэгийн зах зээлд ихээхэн найдлага тавьж байсан ZTE, Хуавэй компаниуд хүнд цохилт боллоо. Өнгөрсөн санхүүгийн жил Хятадын ZTE компанийн борлуулалт 50%-р өссөн дээд амжил тогтоож байсан аж. Түүнчлэн, төлбөрийн таатай нөхцөл бүхий Хятадын хямд тоног төхөөрөмжид найдаж байсан үүрэн холбооны шинэ операторууд ч мөн сандралд ороод байгаа юм. Харин түрэмгий бодлого бүхий Хятадын команиудад өөрийн зах зээлд эзлэх хувиа алдаж байсан Европын болон Америкийн нийлүүлэгчдэд энэ шийдвэр ашигтайгаар тусах төлөвтэй байна.
Чанарын асуудлууд
Эрчим хүчний салбар дахь Хятадын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт ч мөн ихээхэн асуудалд ороод байна. Хятадаас нийлүүлсэн эрчим хүчний үүсгүүрийн төхөөрөмжүүдийн чанар, тэдгээрийн үнсний ялгаралт өндөртэй нүүрсээр ажиллах чадвар ихээхэн эргэлзээтэй байгаа юм.
Ихэвчлэн хувийн сектор дахь Хятадын тоног төхөөрөмжийг хэрэглэн 35.000 хол давсан мега ваттын эрчим хүч үйлдвэрлэж буй цахилгаан станцуудад эдгээр төслийг орлох хувилбарын талаар Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахыг Энэтхэгийн Ерөнхий сайдын албанаас Эрчим хүчний яаманд шууд даалгажээ. Хятадын Дунфанг Электрик, Харбины эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэр, болон Сепко зэрэг компаниуд дээрх зах зээлээс их хэмжээний захилгыг хүлээж аваад байсан юм. Баруун Бенгалын Эрчим хүч үйлдвэрлэлтийн корпораци (West Bengal Power Development Corporation)-ийн 300 мега ваттын төсөл, Стерлит Индастрийс (Sterlite Industries)-ийн 540 мега ваттын төслүүдэд Хятадын тоног төхөөрөмжийг хэрэглэсний улмаас үйл ажиллагааны доголдол үүсээд байгаа юм.
“The Hindu Business Line”сонины 2010 оны4 дүгээрсарын 28-ны өдрийндугаартгарсаннийтлэл. ТомасК.Томас
Эх нийтлэлийг дараах веб хуудсаас харна уу. Энд дарна уу