Торонтод буудалцаан гарч, хоёр хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Торонтод буудалцаан гарч, хоёр хүн амиа алджээ

Канадын төв хэсэгт орших Онтарио мужийн хамгийн том хот болох Торонтод буудалцаан гарсны улмаас хоёр хүн амиа алдаж, 19 хүн шархджээ. Хотын цагдаагийн газрын төлөөлөгч Билл Блайрын мэдээлснээр дээрх хэрэг 200 хүн оролцсон томоохон хэмжээний үдэшлэгийн үеэр болсон гэнэ. Торонтогийн баруун хэсэгт орших “Morningside Avenue” болоод “Lawrence Avenue” замуудын ойролцоо дээрх буудалцаан гарсан байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр амиа алдсан хоёр хүний нэг нь 20 настай эрэгтэй, нэг нь өсвөр насны нэгэн охин байжээ. Одоогийн байдлаар хүндээр гэмтсэн есөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа юм байна. Зэвсэглэсэн этгээдүүд хоёулаа байсан гэж цагдаа нар таамаглаж байгаа бөгөөд сэжигтнүүдийг хайж байгаа аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж