АНУ-ын хөлөг онгоц Персийн буланд гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын хөлөг онгоц Персийн буланд гал нээжээ

Персийн булангийн ойролцоо хөвж явсан АНУ-ын тэнгисийн цэргийн “Rappahannock” хөлөг онгоц руу нэгэн жижиг усан онгоц хэтэрхий ойртон ирсэн учраас өөдөөс нь гал нээсэн байна. Үүний улмаас усан онгоцон дээр байсан нэг хүн нас барж, гурван хүн гэмтэж бэртжээ. АНУ-ын албаныхан энэхүү хэрэгт харамслаа илэрхийлж, энэ хэргийг судлан шалгаж буйгаа хэлсэн байна.

Дээрх жижиг усан онгоцыг “Rappahannock” хөлөгт 1100 метр ойртон ирэхэд нь хөлгөөс анхааруулах дохио өгч, сануулах буудлага хийсэн байна. Харин дараа нь завийг зогсоохийн тулд гал нээх шийдвэр гаргажээ. АНУ-ын тэнгисийн цэргийнхэн хэд хэдэн удаа жижиг усан онгоцонд хандан холдон явахыг сануулсан байна. Гэвч тэд үл тоосон тул “Rappahannock” хөлгийн хамгаалалтын багийнхан тэдэн рүү пулемётоор гал нээжээ. 

АНУ-ын тэнгисийн цэргийн  хөлөгт ямар нэгэн усан онгоц хэт ойртон ирвэл  тэнгисийн  цэргүүдэд өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авах буюу хариу үйлдэл хийх  зөвшөөрөл олгогдсон байдаг гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж