Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурах бичгийн нийт жинг 1.5 кг-аас хэтрүүлэхгүй байх бодлого барьж буй аж. Ингэснээр нэг сурах бичгийн дундаж жин 140 грамм байхаар тооцжээ. Өнгөрсөн жилүүдэд бага ангийн сурагчийн сурах бичиг хэт зузаан жин ихтэй хэвлэгдсэнээс цүнхтэй номоо даахгүй байх, нуруунд нь хэт ачаалал өгдөг байжээ. Тиймээс дээрх норматив тогтоосон байна.
Г.ДАРЬ