Монгол залуу БНСУ-д согтуугаар авто осол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Монгол залуу БНСУ-д согтуугаар авто осол гаргажээ

БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байсан 31 настай монгол залуу К согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргасан тухай БНСУ дахь монголчуудын сайт www.mglradio.com-д мэдээлжээ. Тэрээр өчигдөр 07.15 цагийн орчимд Кёнгнам, Чонгнам дахь авто зам дээр 0.150 хувийн согтолттой, автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр машин жолоодсон байна. Энэ үедээ  эсрэг урсгалд орж, автомашинтай мөргөлдөн  дөрвөн зорчигчийг гэмтээжээ. Зорчигчид хөнгөн бэртэл авсан байна.

Кёнгнам аймгийн цагдаагийн газар Монгол Улсын иргэн К-г саатуулж, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж