Хэлэлцээ маргааш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Хэлэлцээ маргааш үргэлжилнэ

УИХ дахь Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс томилогдсон хамтарсан Засгийн газар байгуулах ажлын хэсгүүд өнөөдөр 15.00 цагт анхны хэлэлцээгээ хийв. АН-ын ажлын хэсгийг гишүүн Х.Батулга ахалж, гишүүдээр нь Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан нар ажиллаж байгаа бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахалж, гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Л.Цог, М.Сономпил, Д.Батцогт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар ороод байгаа юм.

Анх удаа хэлэлцээрийн ширээнд суусан ажлын хэсгүүд эхний уулзалтаараа хийх ажилтайгаа танилцжээ. Ингээд маргааш өглөө 10.00 цагаас хэлэлцээгээ үргэлжлүүлж, тус тусын боловсруулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг солилцож, үзэхээр болсон байна.

АН-ын ажлын хэсэг мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулсан ИЗНН-ын ажлын хэсэгтэй уулзахаар төлөвлөөд байгаа юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж