Азийн ракетболын холбооныхон Монголд зочилно

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Азийн ракетболын холбооныхон Монголд зочилно

Монголын ракетболын холбооны урилгаар Азийн ракетболын холбооны удирдах хүмүүс маргааш Улаанбаатар хотноо зочлох гэж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Азийн ракетболын холбооны ерөнхийлөгч Чо Ван Ки,  Азийн ракетболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Юни Кобб болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд багтаж байна. Тэд 18-ны өдөр буюу лхагва гаригт 10.00 цагт МҮОХ-ны Ерөниийлөгч Д.Загдсүрэн болон 11.00 цагт БТСГ-ын дарга Ч.Наранбаатартай уулзалт хийх юм. Түүнчлэн тус өдрийн 13.00 цагт 58-р дунд сургуульд баригдаж буй ракетболын гадаах талбайн нээлтийн ажиллагаанд оролцоно. Тус гадаах талбайг  Монголын ракетболын холбоо Азийн ракетболын холбооны дэмжлэгтэйгээр байгуулж байгаа юм гэж Монголын ракетболын холбооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж