
Мөн тус холбооны зүгээс УИХ-ын ээлжит сонгуулийн дараа төрийн албаны халаа сэлгээ идэвхждэг, эрх баригч болсон нам өөрийн хүмүүсээ төрийн албанд томилохоор хууль, журмыг уландаа гишгэн улайран зүтгэдэг үзэгдэл байнга давтагдаж ирсэн гэж мэдэгдэж буй юм. Учир нь 1996, 2000, 2004, 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрууд төрийн албаны томилгоог улс төрийн ашиг сонирхлын үүднээс хийж, олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажилласан мэргэшсэн төрийн албан хаагчдыг хохироож байсан гэнэ. Түүнчлэн сүүлийн дөрвөн жилийн дотор төрийн албаны хууль бус томилгоотой холбоотой хэрэг захиргааны болон иргэний журмаар шийдэгдэх нь нэмэгдэж, дийлэнх нь төрийн албан хаагчдын талд шийдвэрээ гаргасан нь дээрхийн нотолгоо болно" гэж мэдэгдэж байгаа юм.
Г.Дарь