Тэд өнгөрсөн бямба гаригийн үдэш Мелбурн хотын “Баркли” зочид буудлын “Сайнт-Килда” баранд оржээ. Энэ үед Жастины шүтэн бишрэгчид тэднийг бүчин авсан байна. Өмнө нь хосууд мөн л Жастины тойрон хүрээлэгчдийн хамтаар Мелбурн хотын “Стоукхаус” хэмээх алдартай ресторанд оройн зоог барьжээ. Үдшийн цагаар тус хотод сэрүүн уур амьсгалтай байдаг учраас хосууд үүнд тохируулан хувцасласан байна. Селена Гомез үдшийн болзоондоо хөвөн даавуун хантааз, дотуур нь саарал өнгийн нэхмэл дулаан цамц өмчээ. Харин Жастин Бибер юүдэнтэй хүрэм, дотуураа цагаан футболк өмссөн байна. Мөн тэрбээр үдшийн турш хар нүдний шил зүүсжээ.
Жастин Биберийг өнгөрсөн долоо хоногт Австралид ирснээс нь хойш шүтэн бишрэгчид нь түүнийг тойрон хүрээлсээр байжээ. Тэрбээр Австралийн Мелбурн хотын “Fox FM”-д “Авьяаслаг Австраличууд” шоунд зориулан хоёр дуу бичүүлсэн байна.