Засгийн газраас малчдад ноосны урамшуулал олгох тухай журам баталсан. Журмын хүрээнд энэ жил Увс аймгийн хэмжээнд “Авитекс”, “Кайнар”, “Эрдэнэт хивс”, “Лидер”, “Кашмер”, ”Сэлбэ дулаан”, “Завхан сартуул” гэсэн зургаан компани хонь, тэмээний ноос авч байна. Малчид эдгээр компанид ноосоо тушааж, тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрхийн бичиг авч, ноосны урамшуулал авах гэнэ. Дээрх компаниуд энэ сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж малчдаас ноос авч эхэлсэн байна.
Э.САРАА