Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харз гэдэг газар нэг айлын хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас барсан хэрэг гарчээ. Галын дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах багийнхан ирж, галыг унтраахад таван настай охин Н, гурван настай охин С нар нь гэртээ хоёулхнаа байсан байна. Уг хэргийн шалтгааныг тогтоохоор аймгийн Цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа талаар “Өглөөний сонин” өнөөдрийн дугаартаа мэдээлсэн байна.
Э.Сар