Ливийн үндэсний олимпийн хорооны дарга Набил Элалем Триполи хотноо барьцаалагдсан байна. Түүнийг хамт ажиллагсадтайгаа явж байхад нь хоёр машинтай армийн хувцастай, зэвсэглэсэн этгээдүүд машин руу нь дайрчээ. Тэд өөрсдийгөө армийн даалгавраар явж буй хэмээн тайлбарлаад, хамт явахыг эелдгээр хүссэн гэнэ. Хамт явж байсан хүмүүс нь машиндаа үлджээ. Одоогоор түүнийг хаашаа авч явсныг тогтоогоогүй бөгөөд барьцаалагчдын хэн болох талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа юм байна. Гэсэн ч тэдгээр армийн хувцас өмссөн этгээдүүд армийнхан биш гэдгийг албаныхан баталж байгаа ажээ. Мөн түүнийг авч явахдаа тэдгээр барьцаалагчид машин руу эргэн ирж, Набил Элалемийн зөөврийн компьютерийг авч явсан байна.
Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Жак Рогге энэ үйл явдлыг буруушаагаад Ливийн олимпийн хороонд бүхий л боломжтой туслалцаа үзүүлэхээ амласан байна.
Ливийн дарангуйлагч асан Муаммар Каддафийн дэглэмийн үед түүний хүү Мухаммед тус улсын олимпийн хороог тэргүүлж байжээ. Тэрбээр эцгийгээ нас барсны дараа Алжир руу дүрвэсэн байна.
Б.АНХТУЯА