Уго Чавес өрсөлдөгчөөсөө 15 хувиар түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Уго Чавес өрсөлдөгчөөсөө 15 хувиар түрүүлжээ

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх санал хураалтын дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Уго Чавес өрсөлдөгч, сөрөг хүчний лидер Энрике Каприлегээс 15 хувиар түрүүлжээ. Каракас хотын “Datanalisis” санал хураалтын төвөөс өнгөрсөн сард явуулсан урьдчилсан санал хураалтын дүнгээр Уго Чавес ирэх аравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдоос 46 хувийн санал авах магадлалтай байгаа бол сөрөг хүчний лидер Каприле 31 хувийн санал авчээ. “Datanalisis” санал хураалтын төвийн тэргүүн Луи Висенте Леоны хэлснээр Венесуэлийн сонгогчдын 23 хувь нь дээрх хоёр дэвшигчийн хэнийх нь төлөө саналаа өгөхөө шийдээгүй байгаа гэнэ. Тиймээс тэдгээр хүмүүсийн санал сонгуулийн үр дүнд чухал үүрэг гүйцэтгэх аж.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж