Жүжигчин Чарли Шин АНУ-ын “United Service Organizations” буюу USO хэмээх ашгийн бус цэргийн байгууллагад нэг сая ам.доларын тусламж үзүүлэхээр болжээ. Чарли Шиний үндсэрхэг үзэл түүнийг дээрх тусламжийг үзүүлэхэд хүргэсэн бололтой. Тэрбээр энэ тухай даваа гаригт мэдээлсэн гэнэ. Түүний хэлснээр өнгөрсөн зургадугаар сарын 28-наас эхлэн дэлгэцнээ гарсан Америкийн FX телевизийн бүтээл “Anger Management” инээдмийн шинэ киноны орлогын нэг хувийг ийнхүү хандивлаж байгаа юм байна. Түүний энэхүү хандив нь USO-ийн шархдсан цэргүүдийн эмчилгээнд зарцуулагдах юм байна.
Э. Анхтуяа