МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулжээ.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилж, гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Л.Цог, М.Сономпил, Д.Батцогт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарыг сонгосон байна.
Ардчилсан нам болоод “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газар байгуулах тухай хэлэлцээр 15.00 цагт Төрийн ордонд эхэлж байна.
Д.ОЮУН