Зарим гишүүний бүрэн эрх хөндөгдөх үү?

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Зарим гишүүний бүрэн эрх хөндөгдөх үү?

Төрийн ордонд шинэ УИХ-ын зарим гишүүний бүрэн эрх хөндөгдөж магадгүй гэсэн яриа дуулдаж байна. Тангаргаа өргөж, гишүүний бүрэн эрхээ эдэлж эхэлсэн зарим нь шүүх, прокурорын “харьяат” болж магадгүй гэсэн яриа ам дамжин яригдаж эхэлжээ.

Гишүүн С.Дэмбэрэлийн эгчийнхээ хүүгийн нэр дээр өөрийн болгосон газрын асуудал, гишүүн Н.Номтойбаярын хөрөнгө мөнгөний асуудал, гишүүн З.Баянсэлэнгийн өнгөрсөн хавар прокурорын биед халдсан хэрэг зэргийг энд нэрлэж байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж