Аймгуудын наадмын сониноос

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Аймгуудын наадмын сониноос

Завхан  аймгийн баяр наадам долдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Улиастай хотноо болов. Уг барилдаанд улсын харцага Монхорын Дармаабазар, у.н Ш.Уламбаяр, Б.Цэнгэлсүрэн, У.Балжинням, Б.Бадамдорж, Л.Нямсүрэн, Ж.Оргил тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой болон залуу 256 бөх барилдсанаас Сонгино сумын харьяат, Эрч СХ, “Шинэ Азиа Майнинг” группын бөх а.х Баатарпүрэвийн ГАНБААТАР найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Түдэвтэй сумын харьяат, Сүлд СХ, “Ойгон нуур энерги” ХХК–ийн бөх а.н Баянмөнхийн ШАРАВНЯМБУУ долоо даван үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн бол Идэр сумын харьяат, Хүч СХ, ЧД-ийн ЦХ, “Шинэ Азиа Майнинг” группын бөх у.н Ширбазарын ЖАРГАЛСАЙХАН, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Ханан групп” ХХК-ийн бөх а.а Лхагвын ЛХА-ОЧИР нар шалгаран барилдав.

Засагт ханы Завхан дэвжээний бөх сумын начин Эрдэнэцогтын Сумъяабазар аймгийн начин цолонд хүрч, Эрчийн Т.Ганзаяа, Д.Батхүрэл, Жемийн Б.Болдбаатар, Замчны Ш.Пүрэвгарьд, чөлөөтийн П.Өсөхбаатар нарын сайн залуус дөрөв давсан ч энэ удаа аймгийн цол хүртэж чадсангүй. Хүүхдийн барилдаанд Нөмрөг сумын харьяат, 10-р ангийн сурагч Нямжаргалын ГАЛСАНДОРЖ түрүүлж, Алдархаан сумын харьяат бөх Батсүмбэрийн БУЯН-ӨЛЗИЙ үзүүрлэлээ.

Өмнөговь аймагт 256 бөх барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат Төрөөгийн БААСАНХҮҮ найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Шоовдорын ДАРХАНБАТ үзүүрлэж эрэмбээ дээшлүүлэв. Харин их шөвөгт Булганы Гурванбулагийн аймгийн заан Дашзэвэгийн АМАРЖАРГАЛ шалгарч чимэг нэмэн, Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат аймгийн начин Хүрэлбаатарын БАТБАЯР аймгийн харцага цол хүртлээ. Дунд шөвөгт Номгон сумын харьяат Б.АНХБАЯР, Булган сумын харьяат Бэгзийн МИЖИДСҮРЭН, Номгон сумын харьяат Гансүх нар аймгийн начин цолонд хүрчээ.


Говь-Алтай аймгийн баяр наадам
д улсын начин Шоовдойхүүгийн хүү ШИНЭБАЯР дахин түрүүлж хурц арслан болж, Л.ЦЭРЭНТОГТОХ үзүүрлэж чимэг нэмсэн бол Эрдэнэ сумын харьяат сумын заан Сандуйжавын ДАМДИН аймгийн харцага цолонд хүрч, аймгийн заан Даваадоржийн БУЯНТ их шөвөгт шалгарав. Шарга сумын харьяат, Дотоод хэргийн их сургуулийн бөх Чойжилсүрэнгийн ЗОЛБОО, Төгрөг сумын харьяат Галбадрахын ГАНТУЛГА, Бигэр сумын харъяат Самданжамцын СОДБАЯР, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Өлзийбаярын ДҮҮРЭНБАЯР,  нар аймгийн начин цолны болзол хангалаа. 

Төв аймгийн баяр наадамд 256 хүчтэн зодоглосноос Сүмбэр сумын харьяат сумын заан Галсан-Очирын ГАНЖАД найм даван түрүүлж аймгийн арслан цол, Баянцагаан сумын харьяат аймгийн начин Хишигзундуйн МӨНХЖАРГАЛ долоо даван үзүүрлэж аймгийн заан цолонд хүртсэн бол Өндөрширээт сумын харьяат  Доржхандын ХҮДЭРБУЛГА, Баян-Өнжүүл сумын харьяат ИДЭРБИЛГҮҮН нар аймгийн харцага, Баян-Өнжүүл сумын харъяат, Баярсайханы Тэмүүлэн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Жавхлангийн Мандахбаяр нар аймгийн начин цол хүртлээ.

Баянхонгор аймгийн баяр наадамд Богд сумын харьяат аймгийн харцага Батсуурийн БАТ-ОРШИХ найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Баян-Өндөр сумын харьяат Мөнхтуяагийн БАТЦЭНГЭЛ харцага долоо даван үзүүрлэж аймгийн заан цолтон болов. Их шөвөгт шалгарсан Баянговийн Б.БАТ-АМГАЛАН харцага цол, аймгийн заан Б.БУЯНМӨНХ чимэг нэмж, Б.ТҮМЭНБАЯР, П.СЭДЭД нар аймгийн начин цолонд хүрсэн байна.

Увс аймгийн баяр наадамд 256 бөх барилдсанаас Хяргас сумын харьяат өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадмаас аймгийн начин цол хүртсэн Цогтоогийн МӨНХБАЯР найм даван түрүүлж аймгийн арслан цол, Тэс сумын харьяат ХХЕГ, Хилчин бөхийн дэвжээ, Хилийн цэргийн 0257-р анги, Ихтин  групп, Микросити компани, Алдартан дэвжээний бөх аймгийн начин Найдангийн НЯМБУУ долоо даван үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Мөн аймгийн Зүүнхангай сумын харьяат Дамдины ТОГТОХЖАРГАЛ, Зүүнговь сумын харъяат сумын заан Тогтохбаярын БААСАНЖАВ нар зургаа давж аймгийн харцага цолонд хүрчээ.

Сэлэнгэ аймгийн баяр наадамд 256 бөхөөс Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Батсүхийн УУГАНДАВАА найм даван түрүүлж аймгийн арслан, Сант сумын харьяат Батцэнгэлийн ЭРДЭНЭБАЯР долоо даван үзүүрлэж аймгийн заан болсон бол улсын начин Д.Нэгдэлийн хүү Мандал сумын харьяат сумын заан ЖАРГАЛБАЯР тав даван шөвгөрч аймгийн начин цолонд хүрч, Мандал сумын харьяат Наранцэцэгийн ЭНХЖАРГАЛ начин цолоо хоёр дахь удаагаа баталлаа.

Архангай аймгийн баяр наадамд 256 бөх барилдсанаас Цэнхэр сумын харъяат сумын заан Мягмарын Бадарч түрүүлж, аймгийн арслан, Хашаат сумын харъяат сумын заан Балжиннямын Мөнх-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан цол хүртэв. Өндөр-Улаан сумын харъяат аймгийн харцага Сайжийбуугийн Золбаяр, Эрдэнэмандал сумын харъяат, аймгийн заан П.Баярхүү нар их шөвөгт шалгарлаа. Хайрхан сумын харъяат сумын заан Д.Амгаланбаатар аймгийн начин цол хүртэв.


Өвөрхангай аймгийн баяр наадамд
тус аймгийн Хужирт сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх Тогтоолын МЯГМАРСҮРЭН түрүүлж аймгийн заан цол хүртжээ. Уянга сумын харьяат сумын заан Даваадагвын ДАРХАНБААТАР үзүүрлэж аймгийн заан цол, Хархорины сумын заан ЛХАГВА-ОЧИР, аймгийн начин Оюунгэрэлийн БУНДХОРОЛ нар их шөвөгт шалгарч аймгийн харцага цолонд хүрчээ. Бат-Өлзий сумын заан Отгонсүрэнгийн ЦЭЭБАЛДОВЖИР, Бүрд  сумын заан Г. Пүрэвдорж тав давж аймгийн начин болжээ.

Дорнод аймгийн баяр наадам 10, 11-ны өдрүүдэд Чойбалсан хотноо болж Цагаан-Овоо сумын харьяат аймгийн заан Пүрэвжавын МӨНХБАТ найм даван түрүүлж аймгийн арслан цол, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат ИХМонголын хүчтэн дэвжээний бөх сумын заан Лхагваагийн БАТСАЙХАН үзүүрлэж аймгийн заан цолтон болов. Аймгийн арслан Ганбаатарын ТҮМЭНЖАРГАЛ их шөвөгт шалгарч, чимэг нэмсэн бол Сэргэлэн сумын харьяат Мягмарын БЯМБАЗОРИГ аймгийн харцага цолонд хүрчээ. Дашбалбар сумын харьяат Доржийн АНАР, Хэрлэнгийн БАТМЯГМАР, Сэргэлэнгийн ЖАВХЛАНБАЯР, Цагаан-Овоогийн АНХБАЯР нар аймгийн начин цолонд хүрчээ.

Говьсүмбэр аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 128 бөх барилдаж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, Онцгой байдлын хэлтсийн аврагч спорт хорооны бөх Төмөрбаатарын ПҮРЭВСҮРЭН түрүүлж аймгийн арслан, Сүхбаатар аймгийн харъяат, аймгийн начин Барбаатарын ЭРДЭНЭБАЯР үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Мөн тав давж шөвгөрсөн залуу бөх Л.АМАРЖАРГАЛ, Г.ГАНБААТАР нар аймгийн начин цол хүртсэн байна.

Дорноговь аймгийн баяр наадамд улсын начин А.Хатансайхан, Иххэт сумын харьяат аймгийн арслан Алтанхуяг тэргүүтэй 256 бөх барилдаж Хөвсгөл сумын харьяат Ц.ЧИНЗОРИГ найм даван түрүүлж аймгийн арслан цол, Хатанбулаг сумын харьяат аймгийн начин Батбаярын БАТЗОРИГ үзүүрлэж аймгийн заан цол, Хөвсгөл сумын харьяат Б.БАТТУЛГА начин зургаа давж аймгийн харцага цол хүртсэн бол аймгийн харцага Энхбаяр цолоо баталлаа. Айраг сумын харьяат сумын заан БЯМБАДОРЖ,  сумын заан Г.Ширчинбат, Хатанбулаг сумын заан Оргодол нар аймгийн начин цолонд хүрчээ.


Дархан-Уул аймагт
у.н С.Даваасамбуу, а.а Даваадорж, Б.Сүхбаатар, Д.Амараа тэргүүтэй 192 бөх барилдсанаас Хонгор сумын харъяат, аймгийн начин С.ЕРӨӨЛТ түрүүлж аймгийн арслан, Завхан аймгийн заан Б.БАДАМСҮРЭН үзүүрлэж, 3 дахь удаагаа аймгийн заан цолоо батлав. Харин Дархан-Уул аймгийн харъяат сумын заан Б.СҮХДОРЖ, Шарынгол сумын харъяат сумын заан Н.ЭРДЭНЭЧУЛУУН, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харъяат Ж.БАЙГАЛЬХҮҮ нар аймгийн начин цолны болзол хангав.


Хөвсгөл аймгийн баяр наадамд
Галт сумын харьяат аймгийн харцага Чинчулууны Батчулуун түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн арслан Г.Ганням үзүүрлэж, аймгийн заан Н.Баттүвшин шөвгөрч эрэмбээ дээшлүүллээ.


Булган аймгийн баяр наадамд
256 бөх барилдсанаас Гурванбулаг сумын харъяат, аймгийн заан  Д.Амаржаргал түрүүлж, аймгийн арслан цол хүртэж, Хангал сумын харъяат, сумын заан  Н.Мөнх-Ирээдүй үзүүрлэж аймгийн заан цол хүртэв. Их шөвөгт аймгийн арслан Д.Амарсайхан шалгарч чимэг нэмсэн бол сумын заан Дамдинсүрэнгийн Пүрэвдорж аймгийн харцага цол хүртэв. Дунд шөвөгт Могод сумын харъяат сумын заан Ө.Сүхбат, Сайхан сумын  харъяат Б.Мөнхбаяр, Тэшиг сумын харъяат Мөнх-Ирээдүй, Сайхан сумын харъяат аймгийн начин Я.Алтантулга нар шалгарсанаас Ө.Сүхбат, Б.Мөнхбаяр, Мөнх-Ирээдүй нар аймгийн начин цол хүртэв. 

Орхон аймагт тус аймгийн харъяат Тавхайн ЧУЛУУНГЭРЭЛ түрүүлж аймгийн арслан, Говь-Алтай аймгийн харъяат Золбаяр үзүүрлэж аймгийн заан, Орхон аймгийн харъяат  с.з Гантөмөр их шөвөгт шалгарч аймгийн харцага цол хүртэв.

Ховд аймагт Мянгад сумын аймгийн харцага Н.Батсайхан түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Буянт сумын харъяат О.Хангай үзүүрлэж аймгийн заан цол боллоо. Манхан сумын харъяат аймгийн начин Ш.Мөнх-Од, Жаргалант сумын харъяат Энхболдын Эрдэнэбаяр аймгийн харцага, Манхан сумын харъяат сумын заан Базарсадын Отгонцоож, Дөргөн сумын харъяат Төмөрхуягийн Эрдэнэдалай нар аймгийн начин цол тус тус хүртлээ. 

Хэнтий аймгийн баяр наадам 9,10-ны өдрүүдэд болж хүчит 256 бөх зодоглосноос Өмнөдэлгэр сумын харъяат Аварга дээд сургуулийн бөх сумын заан Э.Оюунболд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн арслан Б.Хадбаатар үзүүрлэсэн байна. Шөвгийн дөрөвт улсын начин Б.Одхүү, аймгийн харцага З.Наранбаатар нар үлдэж З.Наранбаатар харцага цолоо баталлаа. Мөн шөвгийн наймд Өмнөдэлгэр сумын харъяат сумын заан А.Амартайван, Норовлин сумын харъяат сумын заан Д.Мөнхцөгц, Дэлгэрхаан сумын харъяат сумын заан Д.Аззаяа, Биндэр сумын харъяат аймгийн арслан Г.Ганцоож нар шалгаран үлдсэн бөгөөд сумын заан А.Амартайван, Д.Мөнхцөгц, Д.Аззаяа нар аймгийн начин цол хүртэв.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж