Лэди Гага “Fame”-ыг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Лэди Гага “Fame”-ыг дэлгэнэ

Этгээд содон байдлаараа үргэлж олны анхаарлыг татаж байдаг дуучин Лэди Гага саяхан өөрийн твиттэр хуудсандаа нэгэн шинэ зураг нэмжээ. Энэ бол ирэх есдүгээр сард худалдаанд гаргахаар товлоод буй түүний нэрийн үнэртний сурталчилгааны зураг аж. Тэрбээр анх удаа өөрийн нэрийн үнэртэнг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд “Fame” хэмээх нэртэй сүрчиг нь өндөг хэлбэр бүхий хар шилэн савлагаатай, алтадсан талст шиг таглаатайгаар худалдаанд гарах нь ээ.  Лэди Гага Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Coty” компанитай хамтарч өөрийн лабораторитаа энэхүү “Fame” үнэртэнгээ гарган авчээ. “Fame” сүрчиг нь хар өнгийн шингэн байх ба цацсан даруйд тунгалаг болж шингэх бөгөөд зөгийн бал, шафран, тоор, цахирмаа, жасмин цэцгийн анхилам үнэртэй гэнэ. Харин түүний сүрчигний зар сурталчилгааны гэрэл зургийг нь домогт гэрэл зурагчин Steven Klein  гардан хийж байгаа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж