“Yahoo” шинэ захирлаа томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

“Yahoo” шинэ захирлаа томиллоо

“Yahoo” компанийг удирдах шинэ захирлаар Марисса Майерийг томилжээ. Энэ хатагтай “Google” компанид захирлын алба хашиж, удирдах зөвлөлд мөн ажиллаж байсан гэнэ. Өдгөө 37 настай Майер ийнхүү “Yahoo”-гийн гурав дахь захирал болж байгаа юм. Тэрбээр өчигдөр  “Yahoo” корпорациас хийсэн мэдэгдлийн үеэр компанийг удирдах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Компанийн өмнөх захирал Скотт Томпсон хувийн тодорхойлолтод боловсролын зэргээ худал мэдүүлсэн нь илэрч, өнгөрсөн тавдугаар сард захирлын албан тушаалаас халагдсан билээ. 

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж