БСШУЯ-наас
хийж байгаа мэдээллээр бол энэ хичээлийн жилийн хэрэгцээт бүх сурах
бичиг өнөөдөр хэвлэгдэж гүйцлээ гэнэ. Тийм байж болно. Өмнөх жилүүдийн
жишгээр бол тиймгүй ч байж мэднэ. Байдал газар дээрээ өөр байдаг юм шүү.
Хэвлэлийн компаниуд энэ жил хэвлэгдсэн сурах бичгүүдээ хэвлэж бага
ангийнхан болон эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгохоор яамтай
байгуулсан тоогоор сургуулиудад хүргүүлнэ. Энэ нь бага ангийханд 100
хувь очих ч ахлах, дунд ангийн суралцагчдын 40 хувьд олгогдоно гэсэн
үг. Тэгэхлээр үлдсэн сурагчид хаанаас сурах бичиг олж авах вэ гэдэг нь
орон нутагт тодорхойгүй байна. 2009 он хүртэл хэвлэлийн компаниуд орон
нутагт борлуулагч томилон сурах бичгээ борлуулгаж байсан ч тэд нь “Жил
бүрийн 8 сарын 25-ны дотор сурах бичгийг бүх сургуульд хүргэ. Эс тэгвэл
тендрт сурах бичиг шалгаруулсан шийдвэрээ цуцална” гэсэн БСШУ-ны яамны
шахалт сүрдүүлгэд автан санд мэнд хүргүүлэн тарааж үнийг олж авч
чадалгүй алдагдалд орж хаширснаас орон нутагт сурах бичгээ борлуулгахаа
больсон юм. Дундговь аймгийн 15 сум, аймгийн төвд өнөөдөр сурах бичиг
худалдах газар нэг ч алга. Өнгөрсөн 2-3 жил ч мөн л тийм байдалтай,
сурагчид жил тойрон сурах бичиг сурагласаар хичээлийн жилээ дуусгасан.
Өнөө жил ч энэ дутагдал давтагдахыг байг гэх газаргүй. Яагаад гэхлээр
хэвлэлийн компаниуд мөнгөө бөөнөөр авдгаар нь сурах бичгээ гэрээнд
заасан тоогоор аймгуудад хүргэчихдэг. Ахлах, дунд ангийн суралцагчдын
60 хувь нь сурах бичиггүй хичээлийн жилийг дуусгадаг. Энэ талаар
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ч эргэж хардаггүй. Хэвлэлийн
компаниуд ч сурах бичиг ширхэгээр, ялангуяа орон нутагт борлуулахыг
алдагдалтай гэж үздэг учир хөдөөд борлуулах талаар санаачилга гаргахаа
огт больсон. Тиймээс суралцагчид сурах бичиггүйгээс хохирдог. Азийн
хөгжлийн банкны шугамаар Дундговь аймагт хэрэгжүүлж эхэлсэн “Сурах
бичгийн түрээс” нэг сурах бичгийг дөрвөн жил дамжуулан сурагчдад
хэрэглүүлнэ гэхэд эдэлгээ даах чанар, сурагчдын эрүүл ахуйд сөрөг
нөлөөлж болох эсэх гээд эргэлзээтэй зүйл ч олон байна.

Хөдөө орон нутагт байдал ийм л байна. Сурагчид сурах бичгээ авах гэж
аймаг, сумаасаа нийслэлийг зорих болж байна уу. Энэ чухал ажлыг
хариуцсан яам эрх биш нэгийг бодож хөдөө орон нутагт, аймаг, сумын төвд
сурах бичиг худалдан борлуулах талаар бодлого боловсруулан сурах бичиг
хэвлэж байгаа хэвлэлийн компаниудтай хамтран цаг алдалгүй хэрэгжүүлээсэй
билээ. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө гэрээнээс гадуур орон нутагт
хүргэх сурах бичгийг хэрхэх талаар бодож төлөвлөсөн газар байна уу.
Эс тэгвээс хөдөөгийн сурагчид хохирсоор л байх нь шүү.
С.ПҮРЭВСҮРЭН