Хаа явсан газраасаа Wi-Fi ашиглан интернэтэд холбогдох боломжийг Нью-Йорк хот олгож байна.
Тэд хуучны төлбөртэй утасны бүхээгүүдийг Wi-Fi түгээх цэг болгон ашиглах төсөл боловсруулжээ.
Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр Нью-Йоркийн оршин суугчид дурын газраасаа Wi-Fi ашиглах боломжтой болох юм.
Одоогийн байдлаар Нью-Йорк хотын 3 дүүрэгт нийт 10 Wi-Fi түгээх цэгүүд ажиллаж байгаа гэнэ.
Энэхүү Wi-Fi түгээх цэг нь 300 метр зайнд хэрэглэгдэх боломжтой юм.
Т.МӨНХТҮВШИН